ERDEM STEAM боловсролын төв
- Нүүр
- ERDEM STEAM боловсролын төв
ERDEM STEAM боловсролын төв
6–13 насны хүүхдэд зориулсан STEAM ROBOTIC сургалт

Байгууллагын тухай
Хүүхэд, залуусын очих, суралцах дуртай STEAM төв
Тус төвийг 2024 оны 6-р сард үүсгэн байгуулж 6 – 15 насны хүүхдүүд, 15-20 хүртэлх насны залууст чиглэсэн STEAM боловсрол олгох, ур чадварыг хөгжүүлэх, тэдгээрээр дамжуулан хүүхэд залуусын нийгэмшихгүйн суурь чадвар болох SOFT SKILL-ийг хөгжүүлэх сургалтуудыг зохион байгуулж байна. Манайх байгуулагдсан цагаасаа хойш Улаанбаатар болон Архангай аймгуудад салбар төвөө нээж, хүүхэд, залуус, эцэг эхчүүдийн очих, суралцах дуртай STEAM боловсролын төв болон өргөжиж байна.
Бид дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна
Тус хоёр төвөөс хамтран албан боловсрол, тэр дундаа Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт “STEAM заах арга зүй”, “STEAM сургагч багш” бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Мөн өсвөр насныхан болон тэдний эцэг эхчүүдэд “Мэргэжил сонголт ба Эцэг эх” сэдэвт сургалтыг 2019 оноос хойш зохион байгуулж, талархал хүлсээсэн сургалт болсон.
ERDEM STEAM боловсролын төв нь STEAM боловролыг 2 чиглэлээр олгож, хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх хариуцлага хүлээх, багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх чадваруудыг зэрэг хөгжүүлдэг. Байгуулагдсанаас хойш давхардсан тоогоор 550 гаруй хүүхдийг доорх 2 чиглэлээр сургаж, хөгжүүлээд байна.
STEAM ROBOTIC
Хүүхэд, залуусын инженерчлэлийн чадамжийг хөгжүүлэхэд чиглэсэн STEAM ROBOTIC, таван шатлалт сургалт
STEAM DESIGN & ART
Хүүхэд, залуусын гоо зүйн мэдрэмж, загварчлах, төсөөлөх чадамжийг хөгжүүлэх чиглэлээр STEAM DESIGN & ART төрлийн гурван шатлалт сургалтыг зохион байгуулдаг.
Мөн тус чиглэлээр ахлах ангийн сурагчид, их дээд сургуулийн 1, 2-р дамжааны оюутнуудтай хамтран “сайн дурын ажилтан – туслах багш”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, залуусыг багаас нь багшлах чадварт сургаж, ирээдүйд өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу багшлах, ментор болох, мэргэжлийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийх чадамж эзэмшүүлэх, сэтгэл зүйн болон мэргэшлийн бэлтгэл, хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Манай хичээлийн үйл явцаас
STEAM ROBOTIC — 5 шат
Сарын төлбөр шатнаас хамаарна
1-р шат
200,000₮сард · 8 удаа2-р шат
270,000₮сард · 8 удаа3-р шат
270,000₮сард · 8 удаа4-р шат
270,000₮сард · 8 удаа5-р шат
270,000₮сард · 8 удааЦагаа сонгоорой
Сонгосон цагтаа долоо хоногт 2 өдөр — Бямба, Ням гарагт хичээллэнэ
10:00–12:00
Бямба · Ням
13:30–15:30
Бямба · Ням
Нэг ангид 15 хүүхэд
Анги дүүрмэгц тухайн цагийн бүртгэл хаагдана
Сургалтад бүртгүүлэх
Маягтыг бөглөөд, төлбөрөө дансаар шилжүүлснээр бүртгэл баталгаажна
💳 Төлбөрийн мэдээлэл
| Банк | Голомт банк |
| Дансны дугаар | 2025113537 |
| Хүлээн авагч | Багш боловсролын шинэчлэл |
| Гүйлгээний утга | Захиалгын дугаар + хүүхдийн нэр |
- 1Дээрх маягтаар бүртгүүлнэ
- 2Сарын төлбөрөө данс руу шилжүүлнэ
- 3Төлбөр орсны дараа бид холбогдож баталгаажуулна














