Байгууллагын тухай:

Чанарын дотоод баталгаажуулалтын зөвлөл ТББ. (Чадамжийн үнэлгээ баталгаажуулалт)

Байгууллагын үүсгэн байгуулагчид нь 2010 оноос хойш мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт ажил мэргэжлийн стандарт боловсруулах, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах, ДАКУМ шинжилгээ хийх, чадамжийн үнэлгээг төлөвлөх зохион байгуулах, ажилтныг сургах хөгжүүлэх, заах, сургах, харилцааны чадвар олгох арга зүйн чиглэлээр олон улсын сургалтад суралцаж, мэргэшсэн. Тус чиглэлээр 10 гаруй жилийн туршлагатай.

2012 оноос Чадамж, ур чадварын үнэлгээг төлөвлөх зохион байгуулах арга зүйн сургалтыг сургалтын байгууллага, их дээд сургуульд зохион байгуулж ирсэн. Одоогоор ажил олгогчид, үндэсний томоохон компаниудад зохион байгуулж байна. Нийт давхардсан тоогоор 1500 орчим сургагч багш, үнэлгээний ажилтныг сургасан. 2023 оос эхлэн ТББ байгуулан үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Хамтрагч байгууллагууд

Байгууллагын үндсэн үйл ажиллагаа:

Бид дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна

Гүйцэтгэсэн ажлууд

Бидний туршлага

2022, 2023 онд үйлдвэр, аж ахуйн нэгжийн захиалгаар мэргэшлийн түвшин, зэрэг тогтоох үнэлгээний ажилтан бэлтгэх тогтолцооны зураглал, дүрэм журмыг боловсруулан нийлүүлж, зураглалын дагуу үнэлгээчдийг бэлтгэн, хэрэгжилтийг эхлүүлсэн туршлагатай.
Мэргэжлийн чадварлаг

Сургагч багш нар

Та и-мэйл хаягаа бүртгүүлээд шинэ сургалт, үйл ажиллагааны талаарх мэдээллийг цаг алдалгүй аваарай

Бид танд үргэлж шинэ, чухал сургалтын мэдээллийг хүргэнэ.