Чадамжийн үнэлгээний ажилтан бэлтгэх, эрх сунгах (Боловсролын яамны харьяа, Боловсролын үнэлгээний төв байгууллагатай хамтарсан)
Үнэлгээний онол арга зүй, Чадамжийн үнэлгээг төлөвлөх, зохион байгуулах арга зүйд суралцаж, Үндэсний хэмжээнд албан ёсны эрх олгох, эрх сунгах сургалт юм
Энэ сургалтаар юу сурах вэ?
- Үнэлгээний онол, арга зүйн суурь
- Чадамжид суурилсан сургалтын тогтолцоо, үнэлгээний үндсэн зарчмууд болох хүчинтэй, найдвартай, шударга байдлыг хангах арга зүйг эзэмшинэ. Мэргэшлийн түвшний хүрээ болон стандартын дагуу үнэлгээг хэрхэн төлөвлөх суурь мэдлэгээ баталгаажуулна.
- Багаж хэрэгсэл, баримт бичиг боловсруулах
- Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд нийцсэн хяналтын хуудас (Checklist), асуулгын сан, практик даалгавар болон нотлох баримт цуглуулах маягтуудыг стандартын дагуу боловсруулж сурна. Энэ нь үнэлгээг бодитой, хэмжигдэхүйц болгох гол ур чадвар юм.
- Үнэлгээний үйл ажиллагааг зохион байгуулах
- Үнэлгээний явцад суралцагчийг ажиглах, ярилцлага хийх, гүйцэтгэлийг баримтжуулах, нотлох баримтад дүн шинжилгээ хийх бодит үйл явцыг удирдах чадвар эзэмшинэ. Үнэлгээний өмнөх бэлтгэлээс эхлээд үр дүнг тайлагнах хүртэлх бүх шат дамжлагыг гардан гүйцэтгэнэ.
- Ёс зүй, чанарын хяналт ба баталгаажуулалт
- Үнэлгээний ажилтны баримтлах ёс зүй, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, үнэлгээний үр дүнг баталгаажуулах болон магадлан шалгах (Moderation) үйл явцад суралцана. Эрх сунгах хүрээнд үнэлгээний арга зүйд орсон шинэчлэлтүүд болон практик туршлагад дүн шинжилгээ хийнэ.
Сургалтын контентууд
Үнэлгээний онол, арга зүй, бид юуг анзааралгүй орхидог вэ?
Үнэлгээний зорилго, үнэлгээний эцэст маргаан гарах шалтгаан юу вэ?
Үнэлгээний зарчим, зарчим зөрчигдөхөд юунд хүрдэг вэ?
Үнэлгээ ажилтан, үнэлгээ хийх албан тушаалтны гаргадаг нийтлэг алдаанууд юу вэ?
Үнэлгээний ажилтны сэтгэл зүйн бэлтгэл, та ёс зүйтэй, мэдрэмжтэй үнэлэгч мөн үү?
Үнэлгээний үеийн эерэг орчин, үнэлүүлэгчийн сэтгэл хөдлөлийн нөлөө
Тест боловсруулах арга зүй, Танин мэдэхүйн 6 түвшинд тест боловсруулах, тестэд шинжилгээ хийх дадлага сургалт
Ур чадварын үнэлгээ, ажиглалтын хуудас боловсруулах арга зүй, чадамж, ажилбар, алхам гэж юу вэ, Ажиглагдахуйц, хэмжигдэхүйц байдал гэж юу вэ?
Мэргэжлийн стандарт боловсруулах, ажлын байрны тодорхойлолт боловсруулах арга зүй, дадлага сургалт
Чадамжид суурилсан хөтөлбөр боловсруулах арга зүй
Үнэлгээний орчины аюулгүй байдал
Чадамжийн хөтөлбөр ашиглан үнэлгээний даалгавар боловсруулах арга зүй
Багшийн мэдээлэл
31 Сургалтууд
0 Суралцагч