Чадамж QCore ХХК

Боловсрол, сургалт, чадамжийн үнэлгээний цогц үйлчилгээ
2010оноос салбартаа
6000+сургагч, көүч бэлтгэсэн
Чадамж QCore ХХК
БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

Чадамж QCore ХХК

Манай байгууллагын үүсгэн байгуулагчид нь 2010 оноос эхлэн боловсролын салбарын судалгаа шинжилгээ, бодлого төлөвлөлтөд оролцож, насан туршийн суралцахуйн үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Бид чадамжид суурилсан сургалтад заах арга зүй, Насанд хүрэгчдэд заах арга зүй (сургалтын идэвхжүүлэх аргууд, түүний туршилт), Багшийн Soft Skill, Сургалтын идэвхтэй аргуудыг ашиглах арга зүйн сургалтууд, Хүүхэд, залуусын STEAM боловсролыг дэмжих хөтөлбөр, үйлдвэр аж ахуйн газруудад Чадамжийн буюу ур чадварын үнэлгээний арга зүйн сургалт, зөвлөгөө, Үнэлгээний ажилтан-сургагч багш бэлтгэх сургалт, Мэргэжлийн сургалтад багшлах эрх олгох гэх мэт сургалт үйл ажиллагааг үндэсний, бүсийн, олон улсын хэмжээнд зохион байгуулсан.

Их дээд сургууль, мэргэжлийн сургалтын байгууллага, мэргэжлийн боловсролын сургуулиуд, түүний багш нар, ажилтнууд, мөн хувийн хэвшлийн сургалтын байгууллагуудын хүний нөөцийн ажилтнууд, сургалт хариуцсан ажилтнууд гэх мэт нийт давхардсан тоогоор 6000 гаруй багш, инженер техникийн ажилтнуудыг сургагч, көүч болгон бэлтгэсэн.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Бид юу хийдэг вэ

ТӨР, ОРОН НУТАГ

Орон нутгийн удирдах болон төрийн байгууллагад чиглэсэн сургалт, үйл ажиллагаа

01Иргэдийг хөгжүүлэх орон нутгийн бодлого, төлөвлөлт
02“Суралцахуйн хот” дэлхийн сүлжээнд нэгдэх хөтөлбөр, сургалт, зөвлөгөө
03Төрийн байгууллагын ажилтнуудын хөгжлийн хөтөлбөр боловсруулах
04Орон нутгийн хөгжлийн чиглэлээр суурь судалгаа зохион байгуулах
05Төрийн байгууллагын дотоод чанарын системийг хөгжүүлэх үйлчилгээ
06“Becoming a Master manager” хөтөлбөр, 21-р зууны манлайлал
07Дээрх чиглэлүүдээр олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
БОЛОВСРОЛ, ХҮНИЙ НӨӨЦ

Боловсролын чиглэлээр, багш, хүний нөөцийн ажилтнуудад чиглэсэн үйл ажиллагаа

01Мэргэжилийн сургалтад багшлах эрх олгох сургалт
02ХАБЭА-н сургагч багш бэлтгэх сургалт
03STEAM боловсролын багш бэлтгэх сургалт
04Жолооны багш бэлтгэх сургалт
05Сургалтыг идэвхжүүлэх орчин үеийн арга зүй, түүнийг ашиглах дадлага
06STEAM заах арга зүй, STEAM-ийг ойлгож, зөв хэрэгжүүлэх нь
07Багшийн SOFT SKILL-ийг хөгжүүлэх, багшид SOFT чадвар олгох арга зүйн сургалт
08Насанд хүрэгчдэд заах арга зүй
09Ажилтны SOFT SKILL ба ажлын байран дахь эерэг хандлага
10Ажлын байран дахь сургалтад багшлах арга зүй, дадлагажуулан сургах, дасгалжуулан сургах арга зүй
11Онлайн буюу алсын зайн сургалт зохион байгуулах арга зүй, арга зүй ба хүргэлтийн ялгааг ойлгож, оновчтой төлөвлөх
★ БОДЛОГЫН ТҮВШИН

Боловсролын салбарын бодлогын түвшинд хэрэгжүүлсэн болон одоо хэрэгжүүлж буй захиалгат ажил, үйлчилгээ

🎓2022–2024“Тэгш хамран сургах боловсролын бодлого”
📘2025 оноос“Тэгш хамран сургах боловсролын бодлого”
🌱2023 он хүртэлНасан туршийн суралцахуйн үзэл баримтлал

Дээрх чиглэлүүдээр сургалтын материал, гарын авлагыг гаргаж зохиогчийн эрхийг эзэмшдэг бөгөөд Чадамж QCore ХХК нь дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Бид тантай хамтрахдаа үргэлж бэлэн байх болно.

СУРГАЛТУУД

Багшийн заах арга зүй

БИДНИЙ ТҮҮХ

Туршлагын он дарааллаар

2011 – 2015700+

2011 – 2015 онуудад Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн нийт 11 сургуулийн 700 гаруй багш, ажилтнуудад ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийн газраас зохион байгуулж байсан “Багшлах эрх олгох” сургалтын хөтөлбөрийг боловсруулан, үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж, тус сургалтыг удирдан зохион байгуулж байсан.

2018

2018 оноос эхлэн үндэсний хэмжээнд тус сургалтыг зохион байгуулахад оролцож, Олон улсын туршлага, онол, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр насанд хүрэгчдэд болон 15-аас дээш насны залууст заах арга зүй, богино хугацааны сургалтад заах арга зүй, үнэлгээний арга зүйн чиглэлээр агуулгын баяжилтийг хийж багш нарт хүргэж эхэлсэн.

2019

2019 оноос Үнэлгээний арга зүй, онол, зарчимд үндэслэн үнэлгээний ажилтан бэлтгэх сургалтын агуулгыг үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд зориулан боловсруулж, захиалгат сургалт зохион байгуулж, 2020 оноос боловсролын салбарын төрийн байгууллагууд, Боловсролын үнэлгээний төвийн захиалгаар зохион байгуулж эхэллээ.

2023

2023 онд зургаан сарын хугацаанд Оюу Толгой ХХК-ийн Мэргэжлийн сургалтын төвд “Чадамжийн үнэлгээг зохион байгуулах тогтолцооны зураглал” боловсруулж нийлүүлсэн. Үүний зэрэгцээ багш нарт нь “Чадамжийн үнэлгээний арга зүй”, “Багшлах арга зүй”-н сургалтуудыг зохион байгуулж, тогтолцоог нутагшуулсан.

2024300+

2024 онд Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ийн үйлдвэрийн 300 гаруй сургагч багш нар, ХАБЭА-н сургагч багш нарт “Насанд хүрэгчдэд заах арга зүй”, “Үнэлгээний арга зүй” сургалтуудыг зохион байгуулсан.

2024–2025320

2024-2025 онд Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ийн ХАБЭА-н сургагч багш 320 хүнийг “ХАБЭА-н Чадамжийн үнэлгээний ажилтан”-аар бэлтгэж, ХАБЭА-ын чадамжийн үнэлгээний олон улсын тогтолцоог нэвтрүүлсэн ба энэ жилээс тус тогтолцооны дагуу үнэлгээг зохион байгуулж эхлээд байна. 2025 онд 200 үнэлгээний ажилтан бэлтгэж байна.

2024–202560

2024-2025 онд, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны, ХНХСҮСИ болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Дэлхийн банкны төслийн захиалгаар “Зөөлөн ур чадвар (Soft Skill) олгох сургагч багш” бэлтгэх сургалтыг зохион байгуулж, нийт 60 багшийг бэлтгэсэн.

2025 оноос80+

Боловсролын ерөнхий газрын захиалгаар “Мэргэжлийн сургалтын байгууллагын багшид Багшлах эрх олгох” сургалтыг зохион байгуулж байна. Одоогоор богино хугацааны сургалт зохион байгуулдаг сургалтын төвүүд, томоохон аж ахуйн нэгжүүд, ТӨҮГ-ын дотоодын сургагч багш нийт 80 гаруй хүнийг бэлтгэн, БАГШЛАХ ЭРХ олгоод байна.

2024, 2025

2024, 2025 онд Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны бодлого төлөвлөлтийн газар, нийт ажилтнуудад “SOFT SKILL ба Ажиллах хандлага” сургалтыг үе шаттай зохион байгуулсан.

Мэргэжлийн чадварлаг

Сургагч багш нар

Б.Хишигмаа.

“Teacher & Trainer” төвийн Сургалтын менежер

Д.Баясгалан

“Teacher & Trainer” төвийн Сургагч багш

Б.Дөлгөөн

“Teacher & Trainer” төвийн Soft Skill-ийн багш.

Б.Одбаяр

“Teacher & Trainer” төвийн Боловсролын зөвлөх

Та и-мэйл хаягаа бүртгүүлээд шинэ сургалт, үйл ажиллагааны талаарх мэдээллийг цаг алдалгүй аваарай

Бид танд үргэлж шинэ, чухал сургалтын мэдээллийг хүргэнэ.