“БАГШЛАХ АРГА ЗҮЙ” МОДУЛЬ СУРГАЛТУУД
Сургалтын эерэг орчин зөвхөн тохилог танхим, сайн хэрэглэгдэхүүнээс бүрддэггүй. Багшийн үг сонголт, дууны өнгө, асуулт тавих болон хариу өгөх хэлбэр, алдаанд хандах хандлага, биеийн хэлэмж нь суралцагч өөрийгөө аюулгүй, хүндлэгдсэн гэж мэдрэх эсэхэд шууд нөлөөлнө. Багшийн харилцааны хэв маяг суралцагчийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, асуулт асууж, алдахаас айхгүй оролцоход дэмжиж ч болно, эсвэл дуугүй, идэвхгүй байхад хүргэж ч болно. Тиймээс “би юу хэлж байна?”-аас гадна “миний хэлэмж, харилцааг суралцагч хэрхэн хүлээн авч байна?” гэдгийг анзаарах нь эерэг сургалтын орчин бүрдүүлэх чухал чадвар юм.
Энэ сургалтаар юу сурах вэ?
- Багшийн үг, өнгө аяс, хариу үйлдэл бүр сургалтын орчныг бүтээж байдаг. Таны харилцааны хэв маяг суралцагчийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, алдахаас айхгүй оролцоход дэмжиж байна уу, эсвэл дуугүй байхад хүргэж байна уу? Та өөрийн харилцааны хэв маягийг таньж, итгэлцэл, хүндлэл, идэвхтэй оролцоонд суурилсан эерэг сургалтын орчин бүрдүүлэх арга барилд суралцана.
Сургалтын контентууд
“БАГШЛАХ АРГА ЗҮЙ” МОДУЛЬ СУРГАЛТУУД
-
Сургалтын эерэг орчин бүрдүүлэх нь, та ямар “хэлэмжтэй” багш вэ, Багшийн харилцааны хэв маяг, сургалтын орчинд нөлөөлөх нь
Багшийн мэдээлэл
31 Сургалтууд
0 Суралцагч