ERDEM STEAM боловсролын төв
- Home
- ERDEM STEAM боловсролын төв
"ERDEM" STEAM БОЛОВСРОЛЫН ТӨВ
Тус төвийг 2024 оны 6-р сард үүсгэн байгуулж 6 – 15 насны хүүхдүүд, 15-20 хүртэлх насны залууст чиглэсэн STEAM боловсрол олгох, ур чадварыг хөгжүүлэх, тэдгээрээр дамжуулан хүүхэд залуусын нийгэмшихгүйн суурь чадвар болох SOFT SKILL-ийг хөгжүүлэх сургалтуудыг зохион байгуулж байна. Манайх байгуулагдсан цагаасаа хойш Улаанбаатар болон Архангай аймгуудад салбар төвөө нээж, хүүхэд, залуус, эцэг эхчүүдийн очих, суралцах дуртай STEAM боловсролын төв болон өргөжиж байна.
Бид дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна
Тус хоёр төвөөс хамтран албан боловсрол, тэр дундаа Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт “STEAM заах арга зүй”, “STEAM сургагч багш” бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Мөн өсвөр насныхан болон тэдний эцэг эхчүүдэд “Мэргэжил сонголт ба Эцэг эх” сэдэвт сургалтыг 2019 оноос хойш зохион байгуулж, талархал хүлсээсэн сургалт болсон.
ERDEM STEAM боловсролын төв нь STEAM боловролыг 2 чиглэлээр олгож, хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх хариуцлага хүлээх, багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх чадваруудыг зэрэг хөгжүүлдэг. Байгуулагдсанаас хойш давхардсан тоогоор 550 гаруй хүүхдийг доорх 2 чиглэлээр сургаж, хөгжүүлээд байна.
- Хүүхэд, залуусын инженерчлэлийн чадамжийг хөгжүүлэхэд чиглэсэн STEAM ROBOTIC, таван шатлалт сургалт
- Хүүхэд, залуусын гоо зүйн мэдрэмж, загварчлах, төсөөлөх чадамжийг хөгжүүлэх чиглэлээр STEAM DESIGN & ART төрлийн гурван шатлалт сургалтыг зохион байгуулдаг.
Мөн тус чиглэлээр ахлах ангийн сурагчид, их дээд сургуулийн 1, 2-р дамжааны оюутнуудтай хамтран “сайн дурын ажилтан – туслах багш”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, залуусыг багаас нь багшлах чадварт сургаж, ирээдүйд өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу багшлах, ментор болох, мэргэжлийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийх чадамж эзэмшүүлэх, сэтгэл зүйн болон мэргэшлийн бэлтгэл, хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Манай багш нар
А.Цэлмэг
Б.ХАЖИДМАА
Г.АНУЙ
А.БААСАНЦОГТ







