“БАГШЛАХ АРГА ЗҮЙ” МОДУЛЬ СУРГАЛТУУД
Энэхүү мэргэшүүлэх 5-н өдрийн сургалтаар насанд хүрэгчдэд заах, сургалтаа төлөвлөх, суралцагчийг идэвхжүүлэх сургагч багшийн үндсэн арга зүйг эзэмшинэ.
Харин энэ сургалтын онцлог нь Soft skill-ийг хэрхэн заахыг тусгайлан дадлагажуулна. Харилцаа, багаар ажиллах, цагийн менежмент, өөрийгөө танин мэдэх, ажлын ёс зүй, хөдөлмөрт хандах хандлага зэрэг зан үйл, хандлагад суурилсан чадварыг лекцээр бус, кейс, дадлага, туршлага, эргэцүүлэлд тулгуурлан хэрхэн хөгжүүлэхийг бодитоор ажиллана. Оролцогч soft skill-ийн нэг сэдвийг сонгон суралцахуйн үр дүнг тодорхойлж, хичээлээ төлөвлөж, тохирох арга сонгон, заах дадлага хийнэ.
3 өдрийн сургалтын төгсгөлд оролцогч бусдын хичээлийг ажиглаж, фийдбак өгөхийн зэрэгцээ өөрийн заах арга барилаа үнэлж, хичээлээ сайжруулна.
Үр дүн: Soft skill-ийн талаар ярьдаг багш биш, soft skill-ийг дадлагаар хөгжүүлж, зан үйлд өөрчлөлт бий болгоход чиглүүлж чаддаг сургагч багш бэлтгэгдэнэ.
Энэ сургалтаар юу сурах вэ?
- Суралцагчдад soft skill эзэмшүүлэх, дэмжлэг үзүүлэх чиглэлээр мэргэшинэ. Насанд хүрэгчдэд болон залууст заах үндсэн арга зүйг эзэмшиж, харилцаа, багаар ажиллах, цагийн менежмент, ажлын ёс зүй зэрэг Soft skill-ийг лекцээр бус, кейс, дасгал, дадлага, эргэцүүллээр зан үйл, хандлагад өөрчлөлт бий болгохоор төлөвлөж, зааж сурна. Мөн өөрийн хичээлийг зааж туршин, фийдбакт үндэслэн сургалтаа сайжруулах дадлага хийнэ.
Сургалтын контентууд
Суралцах хэв шинж, түүнд уялдуулан сургалтыг төлөвлөх зохион байгуулах арга зүй
Сургалтыг төлөвлөх арга зүй, Гагнегийн 9 үйлдэл
Богино хугацааны сургалтад багшлах ёс зүй, Багшийн soft skill, харилцааны чадвар
Өөрийгөө танин мэдэх хувь хүний хөгжлийн төлөвлөлт хийх сургалтын арга зүй
SOFT SKILL гэж юу вэ?
Багаар ажиллах чадвар, ухаалагаар ажиллах, ухаалгаар төлөвлөх чадвар эзэмшүүлэх онол, арга зүй
Цагийн менежмент, ухаалгаар төлөвлөж, ухаалгаар ажиллах чадварыг эзэмшүүлэх онол, арга зүй
Ажлын байрны ёс зүй, хөдөлмөрт хандах хандлагыг эзэмшүүлэх онол, арга зүй, заах урлаг
БАГШИЙН ЗААХ АРГА ЗҮЙН ДАДЛАГА ХИЧЭЭЛ
Багшийн мэдээлэл
31 Сургалтууд
0 Суралцагч