/
9 сар 15, 2026

“БАГШЛАХ АРГА ЗҮЙ” МОДУЛЬ СУРГАЛТУУД

Санал зөвлөмж өгөх нь зөвхөн алдааг хэлж, шүүмжлэх үйлдэл биш. Үр дүнтэй фийдбак нь суралцагч юуг сайн хийсэн, юуг сайжруулах шаардлагатай, дараагийн удаа хэрхэн илүү сайн гүйцэтгэхийг ойлгоход чиглэдэг. Судалгаанд фийдбакийн үр нөлөө нь зөвхөн юу хэлэхээс бус, хэзээ, ямар дарааллаар, ямар хэлбэрээр хүргэхээс ихээхэн хамаардаг гэж үздэг. Хүнийг бус, түүний бодит үйлдэл, гүйцэтгэлд төвлөрч, баримт болон шалгуурт тулгуурласан санал зөвлөмж өгөх нь суралцагчийг хамгаалалтын байр сууринд оруулахаас илүүтэй өөрийн гүйцэтгэлийг эргэцүүлж, сайжруулах боломжийг бий болгоно.

Энэ сургалтаар юу сурах вэ?

  • Бүтээлч эргэх холбоо өгөх нь насанд хүрэгчдийг чиглүүлэх багшийн чухал ур чадварын нэг. Алдааг шууд шүүмжлэхээс илүү юу сайн байсныг таньж, юуг яагаад сайжруулахыг тодорхой хэлж, дараагийн зөв үйлдэлд чиглүүлэх нь суралцагчийн итгэл, сэдэл, гүйцэтгэлд илүү үр дүнтэй. Та шүүмжлэх бус, хөгжүүлэхэд чиглэсэн санал зөвлөмж өгөх арга барилд суралцана.

Сургалтын контентууд

Багшийн мэдээлэл

0 (0 ratings)

31 Сургалтууд

0 Суралцагч

150,000 
Үргэлжлэх хугацаа: 5 Цаг
Лекц: 0
Суралцагч: Max 0
Түвшин: Бүх шатны
Хэл:
Сертификат: