/
5 сар 4, 2026

“БАГШЛАХ АРГА ЗҮЙ” МОДУЛЬ СУРГАЛТУУД

Суралцагчийн суралцахуйн хэв маяг ялгаатай болох нь, ялгааг таньж төлөвлөх чадвар танд бий юу?

Энэ сургалтаар юу сурах вэ?

  • Суралцагчийг таних ба сэдэлжүүлэх
  • Насанд хүрсэн хүний суралцах онцлог, хэрэгцээ болон мэдээлэл хүлээж авах өөр өөр хэв маягийг (VARK) таньж сурна. Тэдэнд "яагаад" сурах ёстойг нь ойлгуулж, сурах дотоод сэдлийг нь хэрхэн өдөөх арга техникт суралцана.
  • 2. Сургалтын хөтөлбөр, төлөвлөлт
  • Суралцагчдын өмнөх туршлага дээр суурилсан, асуудал шийдвэрлэхэд чиглэсэн сургалтын төлөвлөгөө боловсруулж сурна. Онол болон практикийн тэнцвэрийг хангаж, бодит амьдралд хэрэгцээтэй агуулгыг хэрхэн эрэмбэлэхэд суралцана.
  • 3. Чиглүүлэгч (Facilitator) багшийн ур чадвар
  • Багш төвтэй сургалтаас татгалзаж, суралцагчдад мэдлэг бүтээхэд нь туслах чиглүүлэгч болох арга барилыг эзэмшинэ. Хэлэлцүүлэг удирдах, кейс дээр ажиллах, идэвхтэй сургалтын аргуудыг ашиглаж сурна.
  • 4. Чадамжийн үнэлгээ ба эргэх холбоо
  • Суралцагч юу "мэдэж" байгааг биш, юуг "хийж чадаж" байгааг үнэлэх (CBT) арга зүйд суралцана. Тэдэнд урам зориг өгөхүйц, бодитой, үр дүнтэй эргэх холбоо (feedback) өгөх чадварыг эзэмшинэ.

Сургалтын контентууд

Багшийн мэдээлэл

0 (0 ratings)

31 Сургалтууд

0 Суралцагч

50,000 
Үргэлжлэх хугацаа: 1 цаг 30 Минут
Лекц: 0
Суралцагч: Max 0
Түвшин: Бүх шатны
Хэл:
Сертификат: