/
5 сар 5, 2026

“ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЧАДАМЖ” МОДУЛЬ СУРГАЛТУУД

Тест боловсруулах арга зүй, Танин мэдэхүйн 6 түвшинд тест боловсруулах, тестэд шинжилгээ хийх дадлага сургалт

Энэ сургалтаар юу сурах вэ?

  • Блүүмийн таксономи ба тестийн түвшин
  • Танин мэдэхүйн 6 түвшин болох санаж дурсах, ойлгох, хэрэглэх, шинжлэх, үнэлэх, бүтээх түвшинд тохирсон асуултуудыг хэрхэн ялгавартай боловсруулахыг сурна. Зөвхөн цээж мэдлэгийг биш, суралцагчийн дээд эрэмбийн сэтгэхүй буюу асуудал шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх чадварыг хэмжих асуулт зохиож сурна.
  • Тестийн бүтэц ба асуултын сан бүрдүүлэх
  • Олон сонголттой асуулт, нээлттэй асуулт, тааруулах болон нөхөх даалгавруудыг стандартын дагуу зохиох арга техникт суралцана. Тестийн асуултын "иш", "зөв хариулт" болон "төөрөгдүүлэгч" (distractor)-ийг хэрхэн оновчтой бэлтгэх, асуултын найруулгад гаргадаг нийтлэг алдааг засч сурна.
  • Тестийн матриц ба төлөвлөлт
  • Сургалтын агуулга болон зорилтот чадамжийг тестийн асуулттай хэрхэн уялдуулах "Тестийн матриц" (Table of Specifications) боловсруулж сурна. Энэ нь үнэлгээг хүчинтэй (Validity) болгож, сургалтын агуулга бүрийг орхигдуулалгүйгээр хэрхэн тэнцвэртэй хамрах боломжийг олгоно.
  • Тестэд шинжилгээ хийх ба чанарын үнэлгээ
  • Боловсруулсан тестдээ статистик шинжилгээ хийж, асуултын хүнд хөнгөний түвшин (Difficulty index) болон ялгах чадварыг (Discrimination index) тодорхойлж сурна. Чанаргүй асуултыг илрүүлж засварлах, тестийн найдвартай байдлыг хангах замаар үнэлгээний хэрэгслийг бодит үр дүн гаргахуйц түвшинд сайжруулах дадлага хийнэ.

Сургалтын контентууд

Багшийн мэдээлэл

0 (0 ratings)

31 Сургалтууд

0 Суралцагч

150,000 
Үргэлжлэх хугацаа: 4 Цаг
Лекц: 0
Суралцагч: Max 0
Түвшин: Бүх шатны
Хэл:
Сертификат: