RPL үнэлгээний ажилтан бэлтгэх сургалт
Хүн зөвхөн сургалтын байгууллагад суралцаж байж ур чадвар эзэмшдэггүй. Ажлын байр, бие даан суралцах үйл явц, богино хугацааны болон албан бус сургалт, амьдралын туршлагаар эзэмшсэн мэдлэг, ур чадвар, чадамжийг өмнөх суралцахуйн үр дүнг хүлээн зөвшөөрөх (RPL) үйл явцаар үнэлж, баталгаажуулах боломжтой. Энэхүү сургалт нь тухайн хүний өмнөх туршлагаар эзэмшсэн чадамжийг тогтоосон стандарт, шалгууртай харьцуулан үнэлэх, тохирох нотолгоог илрүүлэх, цуглуулах, нягтлах, шаардлагатай нэмэлт үнэлгээг зохион байгуулж, RPL үнэлгээний үйл явцыг бүхэлд нь удирдах арга зүйд сургана.
Энэ сургалтаар юу сурах вэ?
- RPL үнэлгээнд хамрагдах хүний өмнөх туршлага, эзэмшсэн ур чадварыг илрүүлэх, стандарттай харьцуулах, нотолгооны багц бүрдүүлэх, нотолгооны чанар ба хангалттай байдлыг нягтлах арга зүйг эзэмшинэ. Мөн ярилцлага, баримт бичиг, ажлын бүтээгдэхүүн, ажиглалт болон ур чадварын гүйцэтгэлийн үнэлгээг зохистой хослуулж, шаардлагатай тохиолдолд нэмэлт нотолгоо цуглуулан, чадамжийг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах үндэслэлтэй шийдвэр гаргах практик чадварт суралцана
Сургалтын контентууд
Үнэлгээний онол, арга зүй, бид юуг анзааралгүй орхидог вэ?
Үнэлгээний зорилго, үнэлгээний эцэст маргаан гарах шалтгаан юу вэ?
Үнэлгээний зарчим, зарчим зөрчигдөхөд юунд хүрдэг вэ?
Үнэлгээ ажилтан, үнэлгээ хийх албан тушаалтны гаргадаг нийтлэг алдаанууд юу вэ?
Үнэлгээний ажилтны сэтгэл зүйн бэлтгэл, та ёс зүйтэй, мэдрэмжтэй үнэлэгч мөн үү?
Үнэлгээний үеийн эерэг орчин, үнэлүүлэгчийн сэтгэл хөдлөлийн нөлөө
Тест боловсруулах арга зүй, Танин мэдэхүйн 6 түвшинд тест боловсруулах, тестэд шинжилгээ хийх дадлага сургалт
Ур чадварын үнэлгээ, ажиглалтын хуудас боловсруулах арга зүй, чадамж, ажилбар, алхам гэж юу вэ, Ажиглагдахуйц, хэмжигдэхүйц байдал гэж юу вэ?
Мэргэжлийн стандарт боловсруулах, ажлын байрны тодорхойлолт боловсруулах арга зүй, дадлага сургалт
Чадамжид суурилсан хөтөлбөр боловсруулах арга зүй
Үнэлгээний орчины аюулгүй байдал
Чадамжийн хөтөлбөр ашиглан үнэлгээний даалгавар боловсруулах арга зүй
Багшийн мэдээлэл
31 Сургалтууд
0 Суралцагч