Ерөнхий танилцуулга
- Home
- Ерөнхий танилцуулга
Эрхэм түншүүд, ажил олгогчид болон ур чадварын үнэ цэнийг эрхэмлэгч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!
Улс орны хөгжил, өнөөдрийн бизнесийн амжилт нь диплом, гэрчилгээ дээр бичигдсэн боловсролын зэргээс илүүтэйгээр, тухайн хүний эзэмшсэн “бодит чадамж болон түүний бий болгож буй БҮТЭЭМЖ” дээр тогтож байна. QCore Group-ийн тэргүүлэх зорилт бол ажилтны чадамжийг шинжлэх ухаанчаар, шударга үнэлж, тасралтгүй хөгжүүлэх замаар хувийн хэвшлийн байгууллагуудад, үндэсний хэмжээнд олон улсын жишигт хүрсэн чанарын тогтолцоог бүрдүүлж, түүнийг нутагшуулахад дэмжлэг үзүүлэх явдал юм.
Бид ажил олгогчдын хүссэн ур чадварт аливаа суралцахуйн үр дүнг нийцүүлж, ур чадварын эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг багасгахыг зорьдог. Ур чадварын эрэлтэд суурилсан энэхүү хандлага нь бүх түвшний суралцахуйн үр дүнг чадамжийн үнэлгээгээр баталгаажуулахад онцгой анхаарч, хөдөлмөр болон боловсролын салбарын уялдааг сайжруулах гол чиглүүлэгч байх ёстой гэдэгт бид итгэдэг.
Бид мэргэжлийн боловсролын салбарт хуримтлуулсан олон жилийн туршлагаа эдийн засгийн бүх салбартай хуваалцаж, Монгол Улсын хүний нөөцийн хөгжилд чанарын шинэлэг арга хэрэгсэл, соёлыг тогтоохоор ажиллаж байна.
Мэдлэгээс — Чадамжид, Чадамжаас — Чанарт хамтдаа хүрье!
Б.Мянган (PhD)
Алсын хараа (Vision)
"Хүн бүрийн бодит чадамжийг үнэ цэн, бүтээмж болгон хувиргаж, боловсрол ба хөдөлмөрийн ертөнцийг холбох 'Чадамжийн экосистем'-ийг түүчээлэгч байна."
Эрхэм зорилго (Mission)
"Олон улсын жишигт нийцсэн чадамжийн үнэлгээ, арга зүйгээр дамжуулан мэргэшлийн бүх түвшний чадамжийн бодит үр дүнг баталгаажуулж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэхэд оршино."
Амжилтын түүх

Үндэсний хэмжээний RPL тогтолцоо – Хөргөлт, агааржуулалтын салбарт
Албан бус болон амьдралын явцад эзэмшсэн ур чадварыг үнэлж, баталгаажуулах RPL (Recognition of Prior Learning) тогтолцоог Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Озоны үндэсний албаны захиалгаар салбарын онцлогт тохируулан нутагшууллаа.
- Үйл ажиллагаа: Хөргөлт, агааржуулалтын салбарын техникчдийн ур чадварыг үнэлэх арга зүй, удирдамжийг боловсруулж, үнэлгээний ажилтан, баталгаажуулагчдыг бэлтгэсэн.
- Үр дүн: Тус салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг үндэсний хэмжээнд баталгаажуулж, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлсэн.

Байгууллагын захиалгат "Мэргэжлийн ур чадварын уралдаан"
Ажил олгогчийн хэрэгцээнд нийцсэн, ажилтнуудын өрсөлдөх чадварыг сорих мэргэжлийн уралдааныг тогтмолжуулан зохион байгуулж байна.
- Хамтын ажиллагаа: “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн захиалгаар Дарханы Технологийн сургуультай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
- Үйл ажиллагаа: Үйлдвэрлэлийн бодит орчинд ажилтнуудын ур чадварыг үнэлэх даалгавар, шалгуур үзүүлэлтийг олон улсын жишгээр боловсруулж, хөндлөнгийн хараат бус үнэлгээг гүйцэтгэдэг.
- Үр дүн: Компанийн дотоод хүний нөөцийг идэвхжүүлж, шилдэг ур чадвартай ажилтнуудыг тодруулан, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх хөшүүрэг болсон.

Дэлхийн "Суралцагч хот" санаачилгыг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх
Боловсролын яамны захиалгаар ЮНЕСКО-гийн “Суралцагч хот” (Learning City) санаачилгыг Монгол Улсын орон нутгийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх арга зүйн гарын авлага, зөвлөмжийг боловсруулж, бодлогын дэмжлэг үзүүлж байна.
- Үйл ажиллагаа: Энэ үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын Багануур дүүрэг болон Орхон аймгийн Баян-Өндөр сум, тус аймгийн 26 багт хэрэгжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.
- Үр дүн: Насан туршийн суралцахуйн тогтолцоог орон нутагт бэхжүүлж, иргэн бүр сурч хөгжих боломжтой “Суралцагч хот”-ын суурийг тавьсан.

Багшлах эрх олгох "Сургах зүйн чадамж" эзэмшүүлэх хөтөлбөр
Боловсролын ерөнхий газрын захиалгаар Мэргэжлийн сургалтын байгууллагын багш нарын заах арга зүйн ур чадварыг шинэ шатанд гаргах цогц сургалтыг хэрэгжүүлж байна.
- Үйл ажиллагаа: Онол болон практик хосолсон (Blended learning) аргаар багшлах эрх олгох сургалтыг зохион байгуулж, одоогоор 150 гаруй богино хугацааны сургалтын багшийг бэлтгэн нийлүүлээд байна.
- Үр дүн: Сургалтыг модуль хэлбэрт шилжүүлснээр хүртээмжийг нэмэгдүүлж, мэргэжлийн боловсролын салбарын хүний нөөцийг чадавхжуулсан.

"Тэгш хамран сургах боловсрол"-ын бодлогын шинэчлэл
Боловсролын яамны захиалгаар боловсролын хүртээмжийг ижил тэгш хүртээх, хүн бүрийн суралцах эрхийг хангах бодлогын баримт бичгийг боловсруулсан.
- Үйл ажиллагаа: Тэгш хамран сургах боловсролын бодлогын төслийг боловсруулж, Монгол Улсад боловсролын үйлчилгээг тэгш хүртэх шаардлагатай 5 бүлэг, 15 гаруй төрлийн ялгаатай хэрэгцээг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлсон. 2020-2024 оны бодлогын хүрээнд Улаанбаатар хотын буддын шашны сум, хийүүдэд шавилан сууж буй лам хүүхдүүдэд шинэ сургууль барих, төрөлжсөн хөтөлбөр хэрэгжүүлэх, ерөхий боловсрол эзэмшихэд нь бодлогын дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлж, үр дүнд хүрсэ.
- Үр дүн: Боловсролын салбарт хэн нэгнийг орхигдуулахгүй байх, хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын томоохон суурийг бүрдүүлсэн.

Чадамжийн үнэлгээний ажилтан, баталгаажуулагч бэлтгэх аутсорсинг ба Мэргэшүүлэх сургалт
Боловсролын үнэлгээний төвийн захиалгаар бид үндэсний хэмжээнд чадамжийн үнэлгээ, баталгаажуулалтын чадавхыг бүрдүүлэх чиглэлээр дараах тоон үзүүлэлт бүхий амжилтуудыг бүтээлээ.
- Үйл ажиллагаа: Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарт 700 гаруй, уул уурхайн салбарт ХЭМАБ-ын чиглэлээр 300 гаруй, эрчим хүчний салбарт ХЭМАБ-ын үнэлгээний чигэлээр 40 гаруй, салбарын дотоод үнэлгээний 200 гаруй ажилтан болон 150 гаруй баталгаажуулагчийг бэлтгэсэн.
- Үр дүн: Байгууллагууд өөрийн дотооддоо болон салбарын хэмжээнд ур чадварын үнэлгээг хараат бусаар, мэргэжлийн түвшинд гүйцэтгэх чадамжтай болсон.