Үйлдвэрлэлийн дадлагажуулагч бэлтгэх сургалт
Ажлаа сайн хийдэг мэргэжилтэн бүр бусдад ажлыг зөв зааж, дадлагажуулж чаддаг гэсэн үг биш. Үйлдвэрлэлийн дадлагажуулагч нь өөрийн туршлага, ур чадварыг дамжуулахаас гадна ажлыг зөв дараалал, стандартын дагуу үзүүлж тайлбарлах, дадлага хийлгэх, гүйцэтгэлийг ажиглах, алдааг залруулах, хөгжүүлэх фийдбак өгөх арга зүйтэй байх шаардлагатай. Энэхүү сургалт нь насанд хүрэгчдийн суралцах онцлог болон ажлын байран дахь сургалт (OJT)-ын зарчимд тулгуурлан ажилтан, дадлагажигчийг бодит ажлын орчинд аюулгүй, үр дүнтэй сургаж, бие даан стандартын дагуу ажиллах чадамжид хүргэх үйлдвэрлэлийн дадлагажуулагчийг бэлтгэнэ.
Энэ сургалтаар юу сурах вэ?
- Сайн ажилтан байх нь бусдыг сайн сургаж чадна гэсэн үг биш. Энэхүү сургалтаар насанд хүрэгчдэд заах үндсэн арга зүйг эзэмшихээс гадна On-the-Job Training (OJT) концепцийн дагуу ажилтныг ажлын байранд дагалдуулан сургах, ажлыг алхамчлан заах, дадлагажуулах, гүйцэтгэлийг ажиглах, чиглүүлэх, фийдбак өгөх арга барилыг эзэмшинэ. Ингэснээр үйлдвэрлэлийн дадлагажуулагч нь ажил хийж үзүүлэхээс илүүтэй ажилтныг бие даан, стандартын дагуу гүйцэтгэж чаддаг болтол нь мэргэшүүлэн хөгжүүлэх чадвартай болно.
Сургалтын контентууд
Насанд хүрэгчдэд заах арга зүй, насанд хүрсэн суралцагчийн онцлог, хэрэгцээ юу вэ? Сургалтын зарчим
Богино хугацааны сургалтад ашиглах арга зүй, шавь төвтэй сургалт, зөвхөн багаар ажиллуулах нь хангалттай юу?
Суралцагчийн суралцахуйн хэв маяг ялгаатай болох нь, ялгааг таньж төлөвлөх чадвар танд бий юу?
Богино хугацааны сургалтыг төлөвлөх, сургалтыг төлөвлөх 20:80-ийн зарчим гэж юу вэ
Сургалтын эерэг орчин бүрдүүлэх нь, та ямар “хэлэмжтэй” багш вэ, Багшийн харилцааны хэв маяг, сургалтын орчинд нөлөөлөх нь
Сургагч багшийн Soft Skill, танд энэ чадамж бий юу
Багшийн сонсох чадвар, сонсолтын түвшин, та хэддүгээр түвшний сонсогч вэ
Үр дүнтэй бүтээлчээр санал зөвлөмж, шүүмж хэлэх чадвар, Та эхлээд шүүмжилдэг үү, эсвэл…
Зөрчилдөөнийг шийдвэрлэх тактик, суралцагчийн сэтгэл ханамжгүй байдал юунаас үүсдэг вэ?
Soft skill, төгсөгчдийн soft skill хөдөлмөрийн зах зээлд..
On-the-Job Training (OJT) — Ажлын байранд дагалдуулан сургах арга зүй
Багшийн мэдээлэл
31 Сургалтууд
0 Суралцагч