/
9 сар 15, 2026

“БАГШЛАХ АРГА ЗҮЙ” МОДУЛЬ СУРГАЛТУУД

Богино хугацаанд их агуулга өгөх нь үр дүнтэй сургалт гэсэн үг биш. Сургалтыг төлөвлөхдөө насанд хүрэгчдийн суралцах онцлогт суурилсан андрагоги, суралцахуйн үр дүнг танин мэдэхүйн түвшнээр ахиулах Блумын таксономи, өмнөх мэдлэгийг сэргээн сануулах, шинэ мэдлэгийг давтан хэрэглэх, эргэцүүлэн бататгах суралцахуйн зарчмуудыг уялдуулах шаардлагатай. Эдгээрт тулгуурлан сургалтаа урьдчилан сайн төлөвлөснөөр багшийн мэдээлэл өгөх хугацааг багасгаж, суралцагч санах, ойлгохоос хэрэглэж турших, задлан шинжлэх, үнэлэх, бүтээх хүртэл идэвхтэй ажиллах боломж бүрдэнэ.

Энэ сургалтаар юу сурах вэ?

  • Богино хугацааны сургалтын төлөвлөлт — 20:80-ийн зарчим гэж юу вэ?
  • Үр дүнтэй сургалтын гол хөдөлмөр сургалтын танхимд биш, түүнээс өмнө хийгддэг. Сургагч сургалтаа боловсруулах, бэлтгэхэд 80%-ийн хөдөлмөрөө зарцуулснаар сургалтын үеэр өөрөө 20% чиглүүлж, суралцагч 80% хийж, ярилцаж, туршиж, дадлагажин суралцах боломж бүрдэнэ. Та сургагчийн яриаг багасгаж, суралцагчийн оролцоог нэмэгдүүлэхээр сургалтаа хэрхэн төлөвлөхийг сурна.

Сургалтын контентууд

Багшийн мэдээлэл

0 (0 ratings)

31 Сургалтууд

0 Суралцагч

50,000 
Үргэлжлэх хугацаа: 1 цаг30 Минут
Лекц: 0
Суралцагч: Max 0
Түвшин: Бүх шатны
Хэл:
Сертификат: