ХАБЭА-н Чадамжийн үнэлгээний ажилтан бэлтгэх сургалт
Орчин үеийн ХАБЭА-н хандлага нь зөвхөн осол, зөрчил, алдааг илрүүлэхээс гадна ажилтан өдөр тутмын өөрчлөгдөж буй нөхцөлд ажлаа хэрхэн аюулгүй гүйцэтгэж, эрсдэлийг таньж, нөхцөл байдалд дасан зохицон зөв шийдвэр гаргаж байгааг ойлгоход чиглэж байна. Safety-II үзэл баримтлалын энэ хандлагыг чадамжийн үнэлгээтэй уялдуулснаар ажилтан дүрэм, журам мэддэг эсэхээс илүүтэй бодит ажлын нөхцөлд аюулгүй ажиллагааг хэрэгжүүлэх чадамжтай эсэхийг үнэлэх боломж бүрдэнэ. Энэхүү багц сургалт нь ХАБЭА-н чадамжийг ажиглагдахуйц гүйцэтгэл, тодорхой шалгуур, бодит нотолгоонд тулгуурлан үнэлж, үндэслэлтэй шийдвэр гаргах мэргэжлийн үнэлгээний ажилтан бэлтгэхэд чиглэнэ.
Энэ сургалтаар юу сурах вэ?
- ХАБЭА-н чадамж, гүйцэтгэлийн шалгуурыг тодорхойлох, үнэлгээг төлөвлөх, мэдлэгийг тестээр, ур чадвар ба аюулгүй гүйцэтгэлийг ажиглалтаар үнэлэх арга хэрэгслийг боловсруулж сурна. Мөн үнэлгээний аюулгүй, эерэг орчин бүрдүүлэх, нотолгоо цуглуулах, үнэлэгчийн нийтлэг алдаа болон субъектив нөлөөллөөс сэргийлэх, үр дүнг баримтжуулах, ажилтан ХАБЭА-н шаардлагыг бодит ажилдаа хэрэгжүүлэх чадамжтай эсэх талаар үндэслэлтэй шийдвэр гаргах чадварт суралцана
Сургалтын контентууд
Үнэлгээний онол, арга зүй, бид юуг анзааралгүй орхидог вэ?
Үнэлгээний зорилго, үнэлгээний эцэст маргаан гарах шалтгаан юу вэ?
Үнэлгээний зарчим, зарчим зөрчигдөхөд юунд хүрдэг вэ?
Үнэлгээ ажилтан, үнэлгээ хийх албан тушаалтны гаргадаг нийтлэг алдаанууд юу вэ?
Үнэлгээний ажилтны сэтгэл зүйн бэлтгэл, та ёс зүйтэй, мэдрэмжтэй үнэлэгч мөн үү?
Үнэлгээний үеийн эерэг орчин, үнэлүүлэгчийн сэтгэл хөдлөлийн нөлөө
Тест боловсруулах арга зүй, Танин мэдэхүйн 6 түвшинд тест боловсруулах, тестэд шинжилгээ хийх дадлага сургалт
Ур чадварын үнэлгээ, ажиглалтын хуудас боловсруулах арга зүй, чадамж, ажилбар, алхам гэж юу вэ, Ажиглагдахуйц, хэмжигдэхүйц байдал гэж юу вэ?
Мэргэжлийн стандарт боловсруулах, ажлын байрны тодорхойлолт боловсруулах арга зүй, дадлага сургалт
Чадамжид суурилсан хөтөлбөр боловсруулах арга зүй
Үнэлгээний орчины аюулгүй байдал
Чадамжийн хөтөлбөр ашиглан үнэлгээний даалгавар боловсруулах арга зүй
Багшийн мэдээлэл
31 Сургалтууд
0 Суралцагч