Чадамжийн үнэлгээ баталгаажуулалтын ажилтан бэлтгэх сургалт
Чадамжийг үнэлэх нь зөвхөн шалгалт авч, оноо тавих үйл ажиллагаа биш. Хэнийг, ямар зорилгоор, ямар түвшний чадамжаар, ямар шалгуур болон нотолгоонд үндэслэн үнэлэх, цуглуулсан нотолгоо нь хангалттай бөгөөд бодитой эсэхийг тогтоож, түүнд үндэслэн шийдвэр гаргах мэргэжлийн үйл явц юм. Харин баталгаажуулалт нь үнэлгээний үйл явц, нотолгоо, гаргасан шийдвэр нь тогтоосон шаардлага, зарчимд нийцсэн эсэхийг нягталж, үнэлгээний чанар, шударга, тууштай байдлыг хангах үүрэгтэй. Энэхүү сургалт нь чадамжийн үнэлгээ, баталгаажуулалтыг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэх ажилтныг бэлтгэхэд чиглэсэн 3-5 хоногийн онол, практик хосолсон мэргэшүүлэх сургалт юм.
Энэ сургалтаар юу сурах вэ?
- Чадамжийн үнэлгээний зорилго, зарчим, шалгуур, арга, нотолгооны шаардлагыг ойлгож, үнэлгээг төлөвлөх, тохирох арга хэрэгсэл сонгох, бодит гүйцэтгэлээс нотолгоо цуглуулах, үнэлгээний шийдвэр гаргах арга зүйг эзэмшинэ. Мөн үнэлгээний ажилтны нийтлэг алдаа, өрөөсгөл нөлөөллийг таних, үнэлгээний эерэг бөгөөд аюулгүй орчин бүрдүүлэх, үр дүнг баримтжуулах, үнэлгээний үйл явц ба шийдвэрийг хөндлөнгийн байдлаар нягтлан баталгаажуулах, зөрүүг илрүүлж сайжруулах, үнэлгээний үр дүнд үндэслэн байгууллагын чанарын бодлогод зөвлөмж, санал өгөх үйл явцад суралцана
Сургалтын контентууд
Үнэлгээний онол, арга зүй, бид юуг анзааралгүй орхидог вэ?
-
Үнэлгээний онол, арга зүй, бид юуг анзааралгүй орхидог вэ?
Үнэлгээний зорилго, үнэлгээний эцэст маргаан гарах шалтгаан юу вэ?
Үнэлгээний зарчим, зарчим зөрчигдөхөд юунд хүрдэг вэ?
Үнэлгээ ажилтан, үнэлгээ хийх албан тушаалтны гаргадаг нийтлэг алдаанууд юу вэ?
Үнэлгээний ажилтны сэтгэл зүйн бэлтгэл, та ёс зүйтэй, мэдрэмжтэй үнэлэгч мөн үү?
Үнэлгээний үеийн эерэг орчин, үнэлүүлэгчийн сэтгэл хөдлөлийн нөлөө
Тест боловсруулах арга зүй, Танин мэдэхүйн 6 түвшинд тест боловсруулах, тестэд шинжилгээ хийх дадлага сургалт
Ур чадварын үнэлгээ, ажиглалтын хуудас боловсруулах арга зүй, чадамж, ажилбар, алхам гэж юу вэ, Ажиглагдахуйц, хэмжигдэхүйц байдал гэж юу вэ?
Мэргэжлийн стандарт боловсруулах, ажлын байрны тодорхойлолт боловсруулах арга зүй, дадлага сургалт
Чадамжид суурилсан хөтөлбөр боловсруулах арга зүй
Үнэлгээний орчины аюулгүй байдал
Чадамжийн хөтөлбөр ашиглан үнэлгээний даалгавар боловсруулах арга зүй
Багшийн мэдээлэл
31 Сургалтууд
0 Суралцагч