“ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЧАДАМЖ” МОДУЛЬ СУРГАЛТУУД
Үнэлгээний эцэст гарсан маргаан үнэлгээ дуусах үед биш, үнэлгээний зорилгоо буруу тодорхойлсон үеэс эхэлсэн байж болох уу?
Үнэлгээ зөв байхын эхлэл нь хэн үнэлгээ хийлгэж байгаа, ямар зорилгоор үнэлүүлж байгаа, ямар түвшний чадамжийг ямар шалгуураар тогтоох гэж байгааг зөв тодорхойлохоос эхэлнэ. Үнэлгээний зорилго, түвшин, шалгуур нь тухайн хүний ажлын байрны шаардлага, гүйцэтгэх ажил үүрэг, эзэмшсэн сургалтын агуулга, хүрэх ёстой чадамжийн түвшинтэй нийцсэн байх шаардлагатай. Эдгээрийн нийцэл алдагдвал тухайн хүнээс эзэмшээгүй, ажил үүрэгт нь хамааралгүй эсвэл тохироогүй түвшний гүйцэтгэл шаардах нөхцөл үүсэж, үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх, сэтгэл ханамжгүй байдал, маргаан гарах шалтгаан болдог. Тиймээс үнэлгээ эхлэхээс өмнө зорилго–шалгуур–нотолгоо–үнэлгээний шийдвэр хоорондын уялдааг хангаж, хэнийг, ямар түвшинд, ямар агуулгаар үнэлэх талаар үнэлүүлэгч болон үнэлгээний багийн нэгдсэн ойлголт чухал юм.
Энэ сургалтаар юу сурах вэ?
- Үнэлгээний зорилгыг зөв тодорхойлж, үнэлүүлэгч–ажлын байрны шаардлага–чадамжийн түвшин–сургалтын агуулга–үнэлгээний шалгуур хоорондын нийцлийг хангаж, үнэлгээг төлөвлөж сурна. Мөн үнэлгээ эхлэхээс өмнө зорилго, шалгуур, түвшин, нотолгоо болон үр дүнгийн талаар нэгдсэн ойлголт бий болгож, үнэлгээний дараах үл ойлголцол, маргаанаас урьдчилан сэргийлэх арга барил эзэмшинэ.
Сургалтын контентууд
“ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЧАДАМЖ” МОДУЛЬ СУРГАЛТУУД
-
Үнэлгээний зорилго, үнэлгээний эцэст маргаан гарах шалтгаан юу вэ?
Багшийн мэдээлэл
31 Сургалтууд
0 Суралцагч