“ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЧАДАМЖ” МОДУЛЬ СУРГАЛТУУД
Мэргэжлийн стандарт, ажлын байрны тодорхойлолтыг зөв боловсруулахын үндэс нь тухайн ажилтан бодит ажлын байранд юу хийдэг, ямар түвшинд гүйцэтгэх ёстойг зөв тодорхойлох явдал юм. Энэхүү сургалтаар ажлын чиг үүрэг, ажилбар, шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлагыг задлан шинжилж, тэдгээрийг мэргэжлийн стандарт болон ажлын байрны тодорхойлолтод уялдуулан тусгах арга зүйг дадлагаар эзэмшинэ.
Энэ сургалтаар юу сурах вэ?
- Ажлын байрны бодит үйл ажиллагаанд шинжилгээ хийж, үндсэн чиг үүрэг, ажилбар, гүйцэтгэлийн шаардлага, чадамжийг тодорхойлон, мэргэжлийн стандарт боловсруулах, түүнд тулгуурлан ажлын байрны зорилго, чиг үүрэг, хариуцлага, тавигдах чадамжийн шаардлагыг тодорхойлсон ажлын байрны тодорхойлолт боловсруулж сурна. Сургалтын явцад оролцогчид өөрийн байгууллагын бодит ажлын байрыг сонгон баримт бичиг боловсруулах дадлага хийнэ.
Сургалтын контентууд
“ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЧАДАМЖ” МОДУЛЬ СУРГАЛТУУД
-
Мэргэжлийн стандарт боловсруулах, ажлын байрны тодорхойлолт боловсруулах арга зүй, дадлага сургалт
Багшийн мэдээлэл
31 Сургалтууд
0 Суралцагч