“ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЧАДАМЖ” МОДУЛЬ СУРГАЛТУУД
Үнэлгээний даалгавар оновчтой байсан ч үнэлгээний явц, зохион байгуулалт алдаатай байж болох уу? Үнэлгээ нь зөвхөн оноо, дүн тавих үйл явц биш бөгөөд хүчин төгөлдөр байдал, найдвартай байдал, шударга байдал, уян хатан байдал болон хангалттай нотолгоо зэрэг үндсэн зарчимд тулгуурлах шаардлагатай. Эдгээр зарчим алдагдвал бодит чадамжийг буруу дүгнэх, ижил гүйцэтгэлийг ялгаатай үнэлэх, үнэлгээний шийдвэрт итгэх итгэл буурах зэрэг үр дагаварт хүрч болно.
Энэ сургалтаар юу сурах вэ?
- Үнэлгээний үндсэн зарчим бүрийн утга, хэрэглэх нөхцөл, хоорондын уялдааг ойлгож, бодит кейсээр аль зарчим зөрчигдсөнийг таньж сурна. Мөн зарчим зөрчигдөхөд үнэлгээний чанар, үнэн зөв байдал, шударга байдал болон шийдвэрийн үндэслэлд ямар эрсдэл үүсэхийг тодорхойлж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга замыг хэрэгжүүлж сурна.
Сургалтын контентууд
“ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЧАДАМЖ” МОДУЛЬ СУРГАЛТУУД
-
Үнэлгээний зарчим, зарчим зөрчигдөхөд юунд хүрдэг вэ?
Багшийн мэдээлэл
31 Сургалтууд
0 Суралцагч