“ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЧАДАМЖ” МОДУЛЬ СУРГАЛТУУД
Та үнэлгээний шийдвэрээ үнэхээр шалгуур, нотолгоонд тулгуурлан гаргадаг уу? Үнэлгээний ажилтан өөрөө анзааралгүйгээр анхны болон сүүлийн сэтгэгдэл, өөрт таалагдсан эсэх, нэг сайн эсвэл сул гүйцэтгэл, бусадтай харьцуулсан төсөөлөл, өөрийн сэтгэл хөдлөл гэх мэтэд автсан шийдвэр гаргах магадлалтай. Ийм алдаа нь ижил гүйцэтгэлийг өөр өөрөөр үнэлэх, улмаар үнэлгээний шударга, бодитой, тууштай байдлын зарчим алдагдахад нөлөөлөх эрсдэлтэй.
Энэ сургалтаар юу сурах вэ?
- Үнэлгээний үед түгээмэл тохиолддог halo/horn effect, анхны ба сүүлийн сэтгэгдлийн нөлөө, хэт хатуу эсвэл зөөлөн үнэлэх, дундажлах, өөртэйгөө ижил хүнийг илүүд үзэх, бусадтай харьцуулж үнэлэх зэрэг алдаа, өрөөсгөл хандлагыг кейсээр таньж сурна. Мөн өөрийн үнэлгээний хэв маягийг эргэн харж, эдгээр нөлөөллийг бууруулан тогтоосон шалгуур, ажиглалт, бодит нотолгоонд тулгуурлаж үнэлгээний шийдвэр гаргах чадварт суралцана
Сургалтын контентууд
“ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЧАДАМЖ” МОДУЛЬ СУРГАЛТУУД
-
Үнэлгээ ажилтан, үнэлгээ хийх албан тушаалтны гаргадаг нийтлэг алдаанууд юу вэ?
Багшийн мэдээлэл
31 Сургалтууд
0 Суралцагч