“ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЧАДАМЖ” МОДУЛЬ СУРГАЛТУУД
Үнэлгээний ажилтан зөвхөн шалгуур барьж, оноо тавьдаг хүн биш. Түүний сэтгэл хөдлөл, харилцааны хэв маяг, өрөөсгөл хандлага, анхны сэтгэгдэл, үг болон биеийн хэлэмж нь үнэлүүлэгчийн сэтгэл зүй төдийгүй үнэлгээний шийдвэрт нөлөөлөх эрсдэлтэй. Та үнэлүүлэгчийн сэтгэл зүйг мэдэрч, хүндэтгэхийн зэрэгцээ хувийн үзэл бодол, сэтгэгдлээс ангид, ёс зүйтэй, бодитой шийдвэр гаргаж чаддаг гэж үзэж байна уу?
Энэ сургалтаар юу сурах вэ?
- Үнэлгээний өмнө өөрийгөө сэтгэл зүйн хувьд бэлтгэх, өөрийн сэтгэл хөдлөл, хандлага, өрөөсгөл ойлголтыг таних, удирдах, үнэлүүлэгчийн түгшүүр, эргэлзээ, сэтгэл хөдлөлийг мэдэрч мэргэжлийн түвшинд харилцах арга барилд суралцана. Мөн ёс зүйн хил хязгаарыг хадгалж, ялгаварлахгүй, нөлөөлөлд автахгүй, нотолгоо ба шалгуурт тулгуурлан шударга шийдвэр гаргах чадварт суралцана
Сургалтын контентууд
“ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЧАДАМЖ” МОДУЛЬ СУРГАЛТУУД
-
Үнэлгээний ажилтны сэтгэл зүйн бэлтгэл, та ёс зүйтэй, мэдрэмжтэй үнэлэгч мөн үү?
Багшийн мэдээлэл
31 Сургалтууд
0 Суралцагч