QCORE-ЫН БҮРЭЛДЭХҮҮН БАЙГУУЛЛАГА

Чанарын дотоод баталгаажуулалтын зөвлөл ТББ

Чадамжийн үнэлгээ, баталгаажуулалт
2010оноос салбартаа
10+жилийн туршлага
1500+сургагч багш, үнэлгээний ажилтан бэлтгэсэн
Чанарын дотоод баталгаажуулалтын зөвлөл ТББ
БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

Чадамжийн үнэлгээний мэргэшсэн баг

Байгууллагын үүсгэн байгуулагчид нь 2010 оноос хойш мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт ажил мэргэжлийн стандарт боловсруулах, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах, ДАКУМ шинжилгээ хийх, чадамжийн үнэлгээг төлөвлөх зохион байгуулах, ажилтныг сургах хөгжүүлэх, заах, сургах, харилцааны чадвар олгох арга зүйн чиглэлээр олон улсын сургалтад суралцаж, мэргэшсэн. Тус чиглэлээр 10 гаруй жилийн туршлагатай.

2012 оноос Чадамж, ур чадварын үнэлгээг төлөвлөх зохион байгуулах арга зүйн сургалтыг сургалтын байгууллага, их дээд сургуульд зохион байгуулж ирсэн. Одоогоор ажил олгогчид, үндэсний томоохон компаниудад зохион байгуулж байна. Нийт давхардсан тоогоор 1500 орчим сургагч багш, үнэлгээний ажилтныг сургасан. 2023 оос эхлэн ТББ байгуулан үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Хамтрагч байгууллагууд

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Бид дараах чиглэлээр ажилладаг

01Байгууллагын захиалгаар ажилтны "Ур чадварын үнэлгээ" хийх
02Салбарын ажилтны "RPL үнэлгээ" хийх түвшин тогтоох
03Ажил олгогч, үйлдвэрлэлийн салбарын захиалгаар байгууллагын дотоодод ур чадварын үнэлгээний ажилтан бэлтгэх
04Чанарын баталгаажуулалтын систем хөгжүүлэх
05Чанарын дотоод баталгаажуулалтын ажилтны мэргэшүүлэх сургалт
06Чадамжийн үнэлгээний ажилтан бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах шаталсан сургалт
07ХЭМАБ-ын Чадамжийн үнэлгээний ажилтан бэлтгэх
08Богино хугацааны сургалтын багш бэлтгэх
09ХЭМАБ-ын Сургагч багш бэлтгэх
10DACUM шинжилгээнд үндэслэн ажил мэргэжлийн стандарт боловсруулах, ажлын байрны тодорхойлолт боловсруулах
11Байгууллагын чанарын стандарт боловсруулах
★Дээрх чиглэлээр зөвлөгөө, көүчинг, фасилитетинг үйлчилгээ
СУРГАЛТУУД

Үнэлгээчин, баталгаажуулагч бэлтгэх сургалтууд

Чадамжийн үнэлгээний ажилтан бэлтгэх, эрх сунгах (Боловсролын яамны харьяа, Боловсролын үнэлгээний төв байгууллагатай хамтарсан)

Үнэлгээний онол арга зүй, Чадамжийн үнэлгээг төлөвлөх, зохион байгуулах арга зүйд суралцаж, Үндэсний хэмжээнд албан ёсны эрх олгох,…

⏱ 120 цаг300,000 ₮
Дэлгэрэнгүй / Элсэх
ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛУУД

Бидний туршлага

2022–2023

Үйлдвэр, аж ахуйн нэгж

2022, 2023 онд үйлдвэр, аж ахуйн нэгжийн захиалгаар мэргэшлийн түвшин, зэрэг тогтоох үнэлгээний ажилтан бэлтгэх тогтолцооны зураглал, дүрэм журмыг боловсруулан нийлүүлж, зураглалын дагуу үнэлгээчдийг бэлтгэн, хэрэгжилтийг эхлүүлсэн туршлагатай.

2024–2025300

Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ

Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын ХЭМАБ-ын дотоодын үнэлгээний ажилтнуудыг бэлтгэх ажлын Эрдэнэт цогцолбор Технологийн сургуультай хамтран зохион байгуулж, нийт 300 үнэлгээний ажилтан бэлтгэсэн ба ХЭМАБ-ын үнэлгээний тогтолцоог бий болгон нэвтрүүлсэн.

500+

Оюу Толгой ХХК

Оюу Толгой ХХК-ийн мэргэжлийн сургалтын төвд Германы хосмог сургалтыг нэвтрүүлэх тогтолцооны зураглал болон дүрмийг боловсруулан нийлүүлж, тус сургалтын төвийн төгсөгчид буюу Оюу Толгой ХХК-ийн засвар механикийн 500 гаруй ажилтыг үнэлэх үнэлгээний ажилтан бэлтгэх RPL үнэлгээний журмыг боловсруулан, үнэлгээний ажилтныг бэлтгэн дөрвөн мэргэжлээр ажлын байран дахь ур чадварын үнэлгээг зохион байгуулсан.

40

Байгаль орчны яам · Озоны Үндэсний алба

Байгаль орчны яамны дэргэдэх Озоны Үндэсний албаны захиалгаар Монгол улсын Хөргөлт, агааржуулалтын салбарын мэргэшлийн түвшин, зэрэг тогтоох тогтолцоог нэвтрүүлж, Чадамжийн үнэлгээний 40 ажилтан бэлтгэж, тус салбарт өмнөх мэдлэг чадварыг хүлээн зөвшөөрөх үнэлгээний тогтолцооны зураглалыг гаргаж, дүрэм журам боловсруулж нийлүүлсэн. Бэлтгэсэн үнэлгээний ажилтнуудтай хамтран RPL үнэлгээг зохион байгуулж нийт 23 ажилтныг өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх үнэлгээнд хамруулж үндэсний мэргэшлийн III түвшин олгосон.

73

Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК

Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-ийн захиалгаар гагнуурчин, цахилгаанчин, ган хайлагч, экскаваторын операторчин гэсэн дөрвөн мэргэжлээр нийт 73 хүний мэргэшлийн түвшин тогтоох үнэлгээний ажлыг зохион байгуулсан. Тус үнэлгээний ажилд зориулж Дарханы төмөрлөгийн үйлдвэр, ШУТИС-ийн Дархан уул аймаг дахь Технологийн сургуулийн нийт 12 инженерийг мэргэшлийн зэрэг тогтоох үнэлгээний ажилтнаар бэлтгэсэн.

2022350

Боловсролын ерөнхий газар

2022 онд Боловсролын ерөнхий газраас зарласан МСҮТ, ПК-д үнэлгээний ажилтан бэлтгэх сургалтын багаар шалгарч, нийт 350 чадамжийн үнэлгээний ажилтан бэлтгэсэн.

202325

Боловсролын үнэлгээний төв

2023 онд Боловсролын үнэлгээний төвийн Чадамжийн үнэлгээний баталгаажуулагчаар нийт 25 ажилтан бэлтгэж, одоогийн байдлаар сургалтын байгууллагуудын төгсөлтийн үнэлгээнд баталгаажуулалт хийж байна.

202534

Хөргөлт, агааржуулалтын салбар

2025 онд Монгол Улсад зохион байгуулагдсан хөргөлт агааржуулалтын салбарын мэргэжилтэй ажилтан, инженерүүдийг чадамжийн үнэлгээний ажилтнаар бэлтгэх сургалтыг Олон улсын мастер багштай хамтран зохион байгуулж, 34 хүнийг олон улсын үнэлгээний ажилтан болгосон.

2025150+

Боловсролын үнэлгээний төв

2025 онд Боловсролын үнэлгээний төвийн захиалгаар “Чадамжийн үнэлгээ, баталгаажуулалтын ажилтан бэлтгэх, эрх сунгах” сургалтыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар 150 гаруй үнэлгээний ажилтан бэлтгэсэн, сургалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.

Мэргэжлийн чадварлаг

Сургагч багш нар

Та и-мэйл хаягаа бүртгүүлээд шинэ сургалт, үйл ажиллагааны талаарх мэдээллийг цаг алдалгүй аваарай

Бид танд үргэлж шинэ, чухал сургалтын мэдээллийг хүргэнэ.