Багш боловсролын шинэчлэл ТББ
- Home
- Багш боловсролын шинэчлэл ТББ
БАГШ БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ТББ
Манай байгууллагын үүсгэн байгуулагчид нь 2010 оноос эхлэн боловсролын салбарын судалгаа шинжилгээ, бодлого төлөвлөлтөд оролцож, насан туршийн суралцахуйн үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн.
Бид чадамжид суурилсан сургалтад заах арга зүй, Насанд хүрэгчдэд заах арга зүй (сургалтын идэвхжүүлэх аргууд, түүний туршилт), Багшийн Soft Skill, Сургалтын идэвхтэй аргуудыг ашиглах арга зүйн сургалтууд, Хүүхэд, залуусын STEAM боловсролыг дэмжих хөтөлбөр, үйлдвэр аж ахуйн газруудад Чадамжийн буюу ур чадварын үнэлгээний арга зүйн сургалт, зөвлөгөө, Үнэлгээний ажилтан-сургагч багш бэлтгэх сургалт, Мэргэжлийн сургалтад багшлах эрх олгох гэх мэт сургалт үйл ажиллагааг үндэсний, бүсийн, олон улсын хэмжээнд зохион байгуулсан. Их дээд сургууль, мэргэжлийн сургалтын байгууллага, мэргэжлийн боловсролын сургуулиуд, түүний багш нар, ажилтнууд, мөн хувийн хэвшлийн сургалтын байгууллагуудын хүний нөөцийн ажилтнууд, сургалт хариуцсан ажилтнууд гэх мэт нийт давхардсан тоогоор 6000 гаруй багш, инженер техникийн ажилтнуудыг сургагч, көүч болгон бэлтгэсэн.
Орон нутгийн удирдах болон төрийн байгууллагад чиглэсэн сургалт, үйл ажиллагаа:
- Иргэдийг хөгжүүлэх орон нутгийн бодлого, төлөвлөлт
- “Суралцахуйн хот” дэлхийн сүлжээнд нэгдэх хөтөлбөр, сургалт, зөвлөгөө
- Төрийн байгууллагын ажилтнуудын хөгжлийн хөтөлбөр боловсруулах
- Орон нутгийн хөгжлийн чиглэлээр суурь судалгаа зохион байгуулах
- Төрийн байгууллагын дотоод чанарын системийг хөгжүүлэх үйлчилгээ
- “Becoming a Master manager” хөтөлбөр, 21-р зууны манлайлал
- Дээрх чиглэлүүдээр олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
Боловсролын чиглэлээр, багш, хүний нөөцийн ажилтнуудад чиглэсэн үйл ажиллагаа:
- Сургалтыг идэвхжүүлэх орчин үеийн арга зүй, түүнийг ашиглах дадлага
- STEAM заах арга зүй, STEAM-ийг ойлгож, зөв хэрэгжүүлэх нь
- Багшийн SOFT SKILL-ийг хөгжүүлэх, багшид SOFT чадвар олгох арга зүйн сургалт
- Насанд хүрэгчдэд заах арга зүй
- Ажилтны SOFT SKILL ба ажлын байран дахь эерэг хандлага
- Ажлын байран дахь сургалтад багшлах арга зүй, дадлагажуулан сургах, дасгалжуулан сургах арга зүй
- Онлайн буюу алсын зайн сургалт зохион байгуулах арга зүй, арга зүй ба хүргэлтийн ялгааг ойлгож, оновчтой төлөвлөх
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БОДЛОГЫН ТҮВШИНД ХЭРЭГЖҮҮЛСЭН БОЛОН ОДОО ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ЗАХИАЛГАТ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ:
- Иргэдийг хөгжүүлэх орон нутгийн бодлого, төлөвлөлт
- “Суралцахуйн хот” дэлхийн сүлжээнд нэгдэх хөтөлбөр, сургалт, зөвлөгөө
- Төрийн байгууллагын ажилтнуудын хөгжлийн хөтөлбөр боловсруулах
- Орон нутгийн хөгжлийн чиглэлээр суурь судалгаа зохион байгуулах
- Төрийн байгууллагын дотоод чанарын системийг хөгжүүлэх үйлчилгээ
- “Becoming a Master manager” хөтөлбөр, 21-р зууны манлайлал
- Дээрх чиглэлүүдээр олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
Дээрх чиглэлүүдээр сургалтын материал, гарын авлагыг гаргаж зохиогчийн эрхийг эзэмшдэг бөгөөд
“Багш боловсролын шинэчлэл” ТББ нь доорх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Бид таньтай хамтрахдаа үргэлж бэлэн байх болно.



